Ахмадууд тэтгэвэр авах банкаа сонгох эрхтэй боллоо

Хамаарах огноо: 2016-11-17 17:22

Ахмадууд тэтгэвэр авах банкаа сонгох эрхтэй боллоо

Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон
талаар Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Урд нь тэтгэвэр авагч нь тэтгэврээ авах банкаа сонгох тухай нэгдсэн зохицуулалт байхгүй байсан бөгөөд тэдний өмнөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс банкийг нь сонгож өгдөг. Одоо үүнийг өөрчилж, тухайн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаараа тэтгэврээ авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Иргэн тэтгэвэр авах банкаа сонгох хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад гаргах юм байна.

Ахмадууд Банкаа өөрөө сонгодог болсноор банкуудын дунд өрсөлдөөн үүсч, үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдал сайжрах, үйлчилгээний шимтгэл, хураамж багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах нөхцөл бүрдэх олон давуу талтай юм.



Үүсгэсэн: 2017-04-13 17:22

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..