Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүү Хаан болон Төрийн банкин дээр 18%-аас 15% болж буурлаа

Хамаарах огноо: 2017-01-18 19:45

Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүү Хаан болон Төрийн банкин дээр 18%-аас 15% болж буурлаа

Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүү Хаан болон Төрийн банкин дээр 18%-аас 15% болж буурлаа. 
Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны гишүүд бид ХНХЯ дээр очиж ажиллахдаа тэтгэвэр тогтоолгогч маань өөрсдөө банкаа сонгодог байх зохицуулалтыг хийсэн. Энэ үеэр 6600 орчим хүн тэтгэврээ тогтоолгоод өөрсдөө банкаа сонгосон. Өнөөдрийн байдлаар энэ тоо 11000 гарсан байна. Энэ нь сүүлийн хориод жил хоёрхон банкаар тэтгэврээ авдаг байсан тогтолцоог эвдэж банкны үйлчилгээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах гээд олон ач холбогдолтой шийдвэр болсон билээ. Энэ мэтчилэн бид шат дараатайгаар Ахмад настнууддаа санхүүгийн таатай нөхцлүүдийг бий болгохоор ажиллаж байна.

Үүсгэсэн: 2017-04-13 19:45

Сэтгэгдэл ачааллаж байна ..