УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Шинэчилэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул энэ хугацаанд Засгийн газар, холбогдох яамдуудад хуулийн хүрээнд дагалдах долоон журмыг батлах үүрэг, чиглэлийг өгсөн.

Хамаарах огноо: 2016-12-26 19:17

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Шинэчилэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул энэ хугацаанд Засгийн газар, холбогдох яамдуудад хуулийн хүрээнд дагалдах долоон журмыг батлах үүрэг, чиглэлийг өгсөн.

Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдэл, тодорхой бус асуудлуудыг шинэчилсэн найруулгаар зохицуулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тоо 38.8 хувиар өссөн бөгөөд, улам харгис хэрцгий шинжтэй болоод байна. Тиймээс энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг тогтоодог боллоо. Өмнө нь хүчирхийллийн гэмт хэргийн 90 орчим хувь нь шүүхийн өмнөх шатанд хохирогч гомдлоо татсан, эвлэрсэн байдлаар дуусдаг байсан. Ингэснээр асуудлыг даамжруулах, амь насанд хүрэх хүртлээ хүнд байдал үүсдэг байсныг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо аюулын байдлын зэргийг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж тогтоохоор болсон.



Үүсгэсэн: 2017-04-13 19:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..