УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна.

Хамаарах огноо: 2016-12-15 18:52

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна.

Иргэдийн өргөдлийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэхээр Байнгын хорооны 2016 оны намрын чуулганы хугацааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Солтан нар дээрх асуудлыг судалж Өргөдлийн байнгын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Өргөдлийн байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувийн дэмжлэг авсан юм


Үүсгэсэн: 2017-04-13 18:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..