Ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллах болно

Хамаарах огноо: 2016-09-01 15:37

Ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллах болно

Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр.Эрдмийн энэ баярт өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 39, 57 дугаар сургууль болон 124-р цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо. 

Саяхан тойрогтоо ажиллах явцдаа 124-р цэцэрлэгийн өргөтгөл, 245-р цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар Сангийн яам болон Боловсролын яамтай уулзаж шуурхай шийдвэрлүүлсэний үр дүнд 245-р цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтээс 120 сая төгрөгийг богино хугацаанд шийдүүлж чадсанд багш, эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийллээ. Учир нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал нь амин чухал хэрэгцээ бөгөөд огт цэцэрлэггүй байсан 8 дугаар хороонд анх удаа 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орхоор болоод байна. Мөн 600 хүүхдийн хүчин чадалтай 124-р цэцэрлэгийн 4 бүлгийн нэмэлт 200 хүүхдийн өргөтгөлд нэн шаардлагатай байгаа 400 хүүхдийн сандал, ширээ, 5 багшийн ширээ сандлыг хүлээлгэн өгөв.

Мөн 9 дүгээр хороонд байрлах дүүргийн ууган цэцэрлэг болох 43-р цэцэрлэгийн эрхлэгч, багш, хүүхдүүд нартай уулзаж цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцлаа. УИХ-ын гишүүний зүгээс энэ цэцэрлэгт 2 багшийн ширээ, сандлыг Боловсролын яамтай хамтран хүлээлгэн өгсөн билээ. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа шинэхэн сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсээд өөрийн зүгээс цүнх, хичээлийн хэрэгслийг бэлэглэсэн юм.

Энэ мэт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллах болно. 


Үүсгэсэн: 2017-04-06 15:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..