УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрөгч амралтын
өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.
Тойргийнхоо 7, 10 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа тойрогт
тулгамдсан асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэхээр ажилласан талаараа
мэдээлсэн.
Тойрогт төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал бол сургууль,
цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тиймээс шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад
орох уу, хүртээмж нэмэгдэх үү, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичгийн хангалт
ямар байгаа талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариуг нь авснаа иргэдтэй
уулзахдаа мэдээллээ.
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 44
цэцэрлэг ашиглалтад орохоос Улаанбаатарт 21 цэцэрлэг ашиглалтад орох юм. Харин
сургууль улсын хэмжээнд 22, нийслэлд 6 ашиглалтад орно гэж салбарын яам
мэдээлснийг хэллээ.
УИХ-ын 64 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүргийн 8
дугаар хороонд нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор багтсан бөгөөд 300 сая
төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдэж, энэ хичээлийн жилдээ багтаан
ашиглалтад оруулахаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ярилцсан талаар
иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.
Мөн цэцэрлэгийн бүртгэлийг шударгаар явуулж
харъяаллын хүүхдээ хамруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Сэтгэгдэл ачааллаж байна ..