Холбоо барих

Видео мэдээ Бүгдийг үзэх

Танилцуулга

Товч намтар
Товч намтар
Төгссөн сургууль, мэргэжил
1988 онд
Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1995 онд
ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
2008 онд
АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер
Ажилласан байдал
1995-2009 онд
Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
1998-2001 онд
“ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
2009-2012 онд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
2013-2015 онд
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
2013 онд
Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
2015 онд
“Монголын мэдээ” агентлагийн захирал
2016 оноос
Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
2007 онд
Алтан гадас одон
                                               Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг
Гадаад хэл
Англи, Орос
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ


    Өндөр итгэл, найдвар хүлээлгэн УИХ-д сонгосон Чингэлтэйчүүддээ талархлаа илэрхийлье!

1995 оны хавар ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын Их Сургуулийг Олон улсын эдийн засагч, сэтгүүлч мэргэжлээр улаан дипломтой төгссөн залуухан боловсон хүчин Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн өндөр шалгууртай босгыг даван орж байсан билээ. Ингэж миний ажил, амьдралын гараа нийслэл хотын маань хоймор орших Чингэлтэй дүүргээс эхэлсэн бол эдүгээ 20 жилийн дараа их улс төрд зүтгэх анхны гарааг минь мөн л Чингэлтэйчүүд маань сүүгээр мялаалай.

Чингэлтэй дүүргийн иргэдтэйгээ уулзах бүрт Ажилтай, орлоготой байвал бид хэнээс ч юу ч гуйхгүй амьдарна, Төр бодлогоо зөв хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг байнга сануулдаг.   

Миний бие та бүгдийнхээ захиасыг биелүүлэхийн төлөө Эдийн засаг, Гэр бүл, Хүүхэд хамгаалал, Ахмад настан гээд олон хууль төслийг боловсронгуй болгох ажлын хэсэгт орон дуу хоолойгоо хүргэн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, сурч боловсрох орчныг бүрдүүлэх, төр засгийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх чиглэлээр олон ажил төлөвлөсөнөө биелүүлэн ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшлийн хүрээнд томоохон алхмуудыг хийх болно.

Нийслэлийн хоймор болсон Чингэлтэй дүүрэг маань хөгжин дэвжих болтугай!

 

                                          МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

                                                МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 64 ДҮГЭЭР ТОЙРОГ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 64 ДҮГЭЭР ТОЙРОГ

УИХ-ын сонгуулийн 64-р тойрог буюу Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны танилцуулга



Сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулав
Сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулав

Анхдугаар чуулган нээлтээ хийсний дараахан сургууль, цэцэрлэг, дотуур байр, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, үдийн цайны хүртээмж, хангамж, чанар, санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн шийддэг талаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан өргөн хүрээтэй асуулга Ерөнхий сайдад тавьлаа.  Асуулгын хариугаа аравдугаар сарын 28-ны өдрийн ээлжит чуулганаар хэлэлцүүлсэн. Ингэснээр засвартай байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг яаралтай дуусгаж, шаардлагатай санхүүжилтийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шийдэхэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулсан. Мөн гурван  ээлжээр хичээллэдэг хот, хөдөөгийн сургуулиудад концессын гэрээгээр шинээр барилга барихаар боллоо.

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зарим сургууль цэцэрлэгийг засварлах мөнгийг 2017 оны төсөвт суулгах гэхчлэн асуулгын хариуд үр дүнтэй, холыг харсан ажлууд хийгдэж байна. 

М.Оюунчимэг: Иргэд сууршлын бүсээсээ хамаарч төрийн үйлчилгээг тэгш бус авдаг байж болохгүй
М.Оюунчимэг: Иргэд сууршлын бүсээсээ хамаарч төрийн үйлчилгээг тэгш бус авдаг байж болохгүй
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. 

Тойргийнхоо 7, 10 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа тойрогт тулгамдсан асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэхээр ажилласан талаараа мэдээлсэн. 
Тойрогт төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тиймээс шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орох уу, хүртээмж нэмэгдэх үү, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичгийн хангалт ямар байгаа талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариуг нь авснаа иргэдтэй уулзахдаа мэдээллээ. 
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 44 цэцэрлэг ашиглалтад орохоос Улаанбаатарт 21 цэцэрлэг ашиглалтад орох юм. Харин сургууль улсын хэмжээнд 22, нийслэлд 6 ашиглалтад орно гэж салбарын яам мэдээлснийг хэллээ. 
УИХ-ын 64 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор багтсан бөгөөд 300 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдэж, энэ хичээлийн жилдээ багтаан ашиглалтад оруулахаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ярилцсан талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. 
Мөн цэцэрлэгийн бүртгэлийг шударгаар явуулж харъяаллын хүүхдээ хамруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
     

             

Тойргийнхоо цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгахад анхаарна.
Тойргийнхоо цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгахад анхаарна.

Улаанбаатарт ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 21 цэцэрлэгийн нэг нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд ашиглалтад оруулахаар одоо барьж буй цэцэрлэг. Хорооны иргэдтэйгээ уулзсаны дараа 245 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "АТА" трейд компанийн захирлын хамтаар барилгын ажилтай танилцлаа. Одоо уг барилгад 300 сая төгрөгийн санхүүжилт дутуу байгааг салбарын яамаар шийдүүлж, энэ хичээлийн жилдээ багтаан ашиглалтад оруулахаар холбогдох албаны хүмүүстэй ярилцсан бөгөөд шаардлагатай зардлыг ирэх ээлжит бус чуулганаар төсвийн тодотголд оруулж шийдүүлэн ажиллах болно.


М.Оюунчимэг: Нэн түрүүнд санхүүгийн хариуцлагын тухай яримаар байна.
М.Оюунчимэг: Нэн түрүүнд санхүүгийн хариуцлагын тухай яримаар байна.

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..