УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг нэмэв.
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах тухай, үүнтэй холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч дэмжигдлээ.