Ээлжит чуулган завсарласанаас хойш 5 дах өдрөө тойргийнхоо иргэдтэй уулзаж байна.
Уулзалтын үеэр иргэдэд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомж болон тойрогтоо ажилласан ажлын тайлангаа хүргэж, иргэдийн байр суурийг сонслоо. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд харах үйлчилгээ, Хүүхэд хамгааллын тухай хууль гээд олон чухал хуулийг батлуулж, хэрэгжих хугацааг наашуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тухайн хуулийн товч танилцуулгыг иргэдэд хийлээ.