Холбоо барих

Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй мөн тойргийнхоо бяцхан жаалуудтай уулзлаа.

Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй мөн тойргийнхоо бяцхан жаалуудтай уулзлаа.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй мөн тойргийнхоо бяцхан жаалуудтай уулзлаа. Уулзалтанд таван хорооны 400 орчим хүүхэд ирсэн бөгөөд тэдэнд гарын бэлгээ гардуулахын зэрэгцээ Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ оны хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохицуулсан заалтуудын талаар гэр бүл, эцэг эхчүүддээ тайлбарлалаа.

Ээж минь хүүхэд, хөгшчүүдийг үргэлж хайрлаж, тусалж дэмжиж яваарай хэмээн захидаг байсан.Энэ алтан сургаалийг нь бурханы оронд заларснаас хойш 49 хоног дээр нь дахин биелүүлсэн дээ сэтгэл нэг л хөнгөн болчих шиг мэдрэмж төрж байна.
Монголын маань ирээдүй болсон балчир үрсийн маань эрх нь зөрчигддөггүй, эрүүл саруул, гэрэл гэгээтэй нийгэмд өсөн торниход бидний гүйцэтгэх үүрэг их.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл