Тэтгэвэрт гарсан хүмүүсийн 67% нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэдэг судалгаа байна гэлээ. Тэр 67 хувийн бараг 50% нь эмэгтэйчүүд байгаа. Үүн дотроо 40-с дээш насны эмэгтэйчүүд ажил олдохгүй байна гээд манай тойргоос гэхэд над дээр бараг 30-40 өргөдөл ирсэн. Хуультай холбоотойгоор хөдөлмөрлөх чадварын 55 нас гэдэг дээр дахиад өөрчлөлт оруулж энэ гажуудлыг засах хэрэгтэй. 60-65 нас гэдэг ч юмуу өөрчлөлт оруулахгүй бол дэндүү эрт тэтгэвэрт гарч байна. Дээрээс нь энэ хувьчлалын үед тэтгэвэрт гарсан хүмүүс, тэтгэврээ тогтоолгож чадаагүй байгаа хүмүүс эсвэл тэтгэврийн зөрүүгээс болоод өнөөдөр амьжиргаагаа авч дийлэхгүй байгаа асуудлууд гарч байна. Тиймээс хуультайгаа уялдуулаад энэ алдааг засвал зүгээр байна.
ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр:Энэ хөдөлмөрийн тухай хууль, даатгалын хууль гэх мэтчилэн багц хуулиудын шинэчлэлүүд ирэх оны 1 дүгээр улиралд орно. Үүнтэй холбогдуулан таны хэлж байгаа ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуультай уялдуулаад хөдөлмөр эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй иргэдийн томьёлолд багтдаг нөгөө эмэгтэй 40, эрэгтэй 45 наснаас дээш гэх мэтчилэн хүмүүсийг ажлын байртай болгох халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлого руу шилжүүлэх гэх мэтчилэн олон зохицуулалтыг төсөл хөтөлбөр болон хуулийн зохицуулалтуудаар хийх болно.