Чингэлтэй дүүргийн ахмадуудад хуулийн танилцуулга хийлээ.
Төр улсдаа хийж бүтээснээ үнэлүүлж, гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа өнөөдөр Чингэлтэй дүүрэг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр УИХ-аар батлагдсан Ахмад настны тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн талаар танилцуулга хийлээ. Эдгээр хуулиуд батлагдсанаар ахмад настны туршлага, ур чадварыг нийгмийн баялагт тооцож тэдний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээний төрөл хэлбэр, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн хуулийн дагуу ахмад настнууд жилд хоёр удаа “Насны хишиг” авч байх юм.
Чингэлтэй дүүрэгт нийт 145000 ахмад настантай. Тэдний 150 гаруй нь 90-99, 7 нь 100-аас дээш настай юм.