Холбоо барих

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо.
Гурван сумын дайтай хүн амтай хэрнээ огт цэцэрлэггүй байсан тус хороонд 245 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлж, цэцэрлэг хүлээсэн хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Өнгөрсөн наймдугаар сард тойрогтоо ажиллахдаа цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, үлдэгдэл санхүүжилт шийдэгдэхгүйн улмаас барилгын ажил зогссон байсныг Сангийн яам болон Боловсролын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзан ярилцсаны үндсэн дээр шийдвэрлүүлсэн билээ. Үлдэгдэл санхүүжилт болох 120 сая төгрөгийг богино хугацаанд шийдсэний үр дүнд өнөөдөр 150 хүүхэд цэцэрлэгтэй болж байгаа юм. Хамтран ажилласан Сангийн яам, Боловсролын яам, барилгын гүйцэтгэгч компани, дүүрэг, хорооны удирдлагуудад талархаж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл