#МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Mонгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиосон сайхан өдрийн мэнд хүргэе!
Тэрээр хойч үедээ “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгис гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” хэмээн гэрээслэжээ.